Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхлэхэд бэлэн боллоо.

Энэ даваанд Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Г.Отгонбаатарыг, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Д.Болдбаатарыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Д.Батбаярыг, Улсын аварга Н.Батсуурь залуу бөх О.Хангалыг, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Баяржавхланг амлан авчээ.

Мөн Улсын арслан П.Бүрэнтгөс аймгийн арслан Г.Төрмөнхийг, Улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан А.Даваанямыг, Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, Улсын арслан Э.Оюунболд аймгийн харцага М.Жамсрандоржийг, Улсын арслан Ц.Содномдорж аймгийн заан О.Бундхоролыг, Улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан Т.Ядамсүрэнг, Улсын арслан П.Пүрэвдагва аймгийн харцага Ц.Батжаргалыг, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ цэргийн заан О.Батжаргалыг тус тус амлажээ.

Улсын гарьд М.Баяржавхлан аймгийн заан Д.Аззаяаг, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Т.Сайханжаргалыг, Улсын гарьд И.Доржсамбуу аймгийн арслан Д.Бадамгаравыг, Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Т.Буянжаргалыг, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн заан Э.Баасандоржийг, Улсын гарьд Ш.Жаргалсайхан Улсын начин Б.Заяамандахыг амлан аваад байна.