2019 оны долдугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө наадмын эхний өдөр нийслэл хотын хэмжээнд 1400 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүнээс зөрчлийн 754, гэмт хэргийн 56, зам тээврийн 94, бусад 836 дуудлага ирсэн. Үүнээс бусдыг санаатай алах гэмт хэрэг нэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд ах дүү нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нэгнийгээ хутгалан амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Иймд наадамчин олон архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, болзошгүй эрсдэл, гамшиг ослоос өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаална уу.