Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд бөхчүүдийн ам авсан байдлыг танилцуулж байна.


Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай аймгийн Хашаат сумын харьяат/ - Аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/


Улсын аварга Н.Батсуурь /Увс аймгийн Ховд сумын харьяат/ - Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс аймгийн Тэс сумын харьяат/


Улсын аварга С.Мөнхбат /Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат - Аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат/


Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс аймгийн Давст сумын харьяат/ - Улсын начин Э.Энхбат /Булган аймгийн Могод сумын харьяат/


Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат/ Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат/


Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат/  - Аймгийн арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат/


Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан аймгийн Их- Уул сумын харьяат/ Улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор аймгийн Заг сумын харьяат/ тус тус амлан авчээ.


Улсын харцага  Б.Бат-Өлзий /Ховд аймгийн Зэрэг сумын харьяат/ - Улсын начин Д.Анар /Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат/ нар тунасан байна.