Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын эрлийз морьдын дээд насны уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо. Эрлийз морьдын дээд насанд 95 морьд бүртгүүлж гарааны зурхайгаас хөдөлсөн юм. 

Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын зээрд түрүү магнайд хурдлав. Аман хүзүүнд .Төв аймгийн Аргалант сумын уугуул, Д.Амгаланбаатарын халтар, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уугуул, улсын алдарт уяач Ч.Цэрэнбатын хул морь тодорч торгон жолоогоо өргүүллээ.

Харин айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр, айргийн тавд Булган аймгийн Хатгал сумын уугуул, уяач Б.Чөдөр-Эрдэнийн зээрд морь шандсаа сорилоо.