Хотол түмнээрээ сайхан наадсан уу? Баяр наадам тохиосон сайхан долоо хоног болж өндөрлөж байна.  

Улстөрд шийдэх олон асуудал байгаа. Тухайлбал, С.Баярын гэх хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон тухай наадмын өмнө дуулгаад амжсан. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ерөнхий сайд асан С.Баярыг шалгаж эхлээд дөрвөн жил болж байна. Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа юм.

Энэ хооронд С.Баярыг хоёр сарын хугацаагаар цагдан хорьсноос өөрөөр “хөндөөгүй” гэхэд болно. Тэгвэл АТГ-ын мөрдөгчид хэргийг мөрдөн шалгаж дуусгаад хэд хоногийн өмнө Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин прокуророос хянаж үзээд С.Баярт холбогдох хэргийг энэ сарын 16-нд буюу баяр наадмын дараа шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Лиценз дээрэмддэг генералтай болж байгаа бололтой. Монголын бизнесмэнүүдэд олон зовлон, дарамт байдаг. Хамгийн том, хамгийн хэцүү нь төрийн дарамт гэдэг юм. Тэр дотроо төрийн албан тушаалтнуудаас үүдэлтэй асуудал нэлээд бий. Эндээс уншина уу

Нийгэмд тахлаас илүүтэй аймшигт мэдээ дуулдах нь тасрахгүй байна. Энэ юу гэвэл, зам тээврийн осол. Яараад яах вэ дээ гээд аян өрнүүлүүлсээр...Гэвч жолооч нарт хариуцлага, ухамсар гэгч зүйл огтоос алга. Баяр наадмын өдрүүдэд эмэгтэй жолоочид зам тээврийн ноцтой осол гаргаснаас 6 хүн амиа алдаж, 5 хүн гэмтжээ. Тухайлбал, Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад: Тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны 640 алба хаагч  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Долдугаар сарын 11-ний шөнө нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ.

Эдийн засаг: Шатахууны үнэ буурч олныг баярлуулсан ч нэмэгдсэн өртгөөрөө нэлээдгүй олон сарыг барьсан гэхэд болно. Улс төрчдийн шоу: Шатахууны үнэ буулгах, "эргээд нэмэгдэхгүй гэх батлагаа алга"

Спорт: Наадмын өдрүүдэд бөх, хурдан морь, сур харваагаараа амьсгаллаа. Наадмын түрүү бөх болсон Э.Оюунболдын тухай "баримт"

Д.Ганзоригийн хар шүдлэн түрүүлж, Б.Нямжавын хар үрээ аман хүзүүдлээ

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүллээ