Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өндөрлөлөө. Энэ жилийн наадмаар монголчууд ихэвчлэн энгийн загвартай монгол дээлээрээ гоёжээ. Харин эрэгтэйчүүдийн хувьд монгол хийцтэй цамцаараа гоёж, түмэн олноороо сайхан наадав.