Иргэдийн амралт зугаалгын өдрүүд үргэлжилж байна. Эл өдрүүдэд гол ус бараадсан хүмүүс архи дарс хэтрүүлэн хэрэглэх үедээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж хүүхэд усанд унаж осолдох харамсалтай хэргүүд гарсаар байна.

Энэ сарын 11-нд хоёр хүүхэд усанд живж байсныг наймдугаар ангийн хүү аварчээ.  Тодруулбал, “Тэмүүжин Өрлөг” сургуулийн наймдугаар ангийн сурагч Ж.Тэмүүжин энэ сарын 11-нд Тэрэлж мойлтын тохой туул голд живж байсан хүүхдийг 2.5 м гүнтэй усанд шумбан орж амь насыг нь аварсан ажээ.