Үндэсний их баяр наадмын өдрүүдэд найман хүн голын усанд живж, амь насаа алдсан байна. Иймээс амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гол мөрний эрэг хавиар амарч зугаалахдаа усны ослоос урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.