Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үед хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь тогтоогдсон байна. Уг шалгалтаар хураагдсан 18 нэрийн 56 ширхэг, хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд шилжүүлсэн аж.

Мөн илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.