Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. 

Уригдан ирсэн дуучид нь шинэ содон дууг хүргэхээсээ илүүтэй телевизийн шоундаа дуулсан гадаад дуучдын дууг ихээр дуулж байв. Уг нь тэдний монгол мэргэжлийн сургуулийг нь төгсөөд дуучин хэмээгдэж яваа улс. Эх орныхоо үндэсний баяр наадмын өдөр гадныхан болон монголчууддаа зориулсан томоохон арга хэмжээнд өөрсдийнхөө дууг дуулж байвал сайн л юмсан. Гадаад дуучдынхаа дууг зөвшөөрөлгүй дуулж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ? Мэргэжлийн дуучид өөрсдийн гэсэн ая дангаа тааруулсан уран бүтээлтэй баймаарсан. Тус арга хэмжээг шууд дамжуулж байсан телевиз болон лайвууд гадаад дуу зохиогчийн зөвшрөөлгүй "оюуны өмчтэй" гээд таслаж зөвхөн монгол дууг нь хүргэж байсан билээ.