Ерөнхий сайд асан С.Баярыг намын үүрээс нь “оролдож” эхэллээ” гэсэн утга бүхий мэдээлэл гараад удаагүй байгаа.

Тэгвэл тэрбээр гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг эх нутагтаа ирж ажиллахыг уриалж байна. Түүний уриалга захидал цахим сайтуудаар тарж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудад хүрч эхэлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр уриалгадаа гадаадад байгаа монголчуудыг эх орондоо ирвэл бүх л боломжоор нь дэмжихээ илэрхийлсэн байсан. Түүний хийж буй үйлдэл сайн хэрэг боловч “Өөрөө гадаадад амьдарч байж ингэх хэрэг юу байна аа” гэж түүнийг гайхах хүн цөөнгүй байна.

Ямартай ч намынхан нь түүнийг оролдож эхлэх цагаар иймэрхүү уриалга мэтхнээр өөрийгөө амьд байгаа шүү гэдгээ мэдрүүлж чадаж байгаа С.Баяр намынхандаа нэгийг бодогдуулаа биз ээ.