БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТҮүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.