Засгийн газрын тогтоолоор 3 жил тутамд болдог “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа  зохион байгуулагдаж байна. 

"Их хурд-8" наадам хурдан морины азарганы уралдаанаар эхэлж, түрүү магнайд Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр хурдалж торгон жолоо өргөсөн бол Шилмэл хүлгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай боллоо. Түрүү морины байнд “Land cruiser” маркийн автомашин өгч, уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат  мөн нэг өрөө орон сууцны шагналын эзэн боллоо. 

Харин маргааш  /2019.07.21/ их насны морьдын уралдаанаар Монгол туургатны өв, соёлын наадам  үргэлжлэх юм.