Манай дуучдын ихэнхи нь цэцэрлэгээсээ дуулж, бүжиглэсэн гэдэг. Тэдний нэг нь дуучин Б.Уранзаяа. Цэнхэр дээлтэй цэцэрлэгийн охин байхаасаа л эхэлж дуунд дурлаж, дуу дуулж хүүхэд насандаа цагаахан жигүүрээ дэлгэж олон ч урлагийн наадмаас тэргүүн байрыг нь хүртжээ. Тэрбээр дуучин Д.Бурмаатай хамтран тоглож хийж байсныг уран бүтээлийг нь сонирхогчид мэдэх биз ээ.