Монголын урлагийн түүхийн хуудаснаа содон жүжгийн төрлийг нэмэхээр найруулагч Н.Дорждэрэм  урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн "Саксафон" нэрт моно жүжгийг "варьете" хэлбэрт оруулан тайзнаа амилуулахаар болжээ. 

Анх удаагаа монголд варьете жүжиг тоглогдох гэж буй байгаа бөгөөд мөн анх удаагаа диско баарны тайзнаа тавигдах юм. Тус жүжгийн нээлт энэ сарын 31нд 21:00 цагаас болно.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/787/ захиалж авах боломжтой бөгөөд илүү дэлгэрэнгүйг 88001413, 91115183 утсаар лавлаарай.

 

 

Онцгой содон үзүүлбэрийг өгүүлсэн жүжигт  уран нугараач Ж.Цэрэндулам, Балетчин Т.Баярцэцэг, СТА Э.Батхүү нар тогложээ. 

Абсурд гэхээсээ илүү дотоод зөрчилд тулгуурласан философи эрэлхийллийн жүжиг бичдэг зохиолч П.Батхуягийн "Саксафон"жүжиг хэрхэн амилах бол...