Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Номтойбаяр 2014 оны 03р сарын 10- 16 өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Иргэдтэй уулзах энэ удаагийн уулзалтаа Чойбалсан сумаас эхлүүлж өөрийн хийсэн ажлын тайлан, санаачилсан хуулийн төслүүдийг ард иргэдэд танилцуулан тэднийн үнэтэй санал, зөвлөмжийг өдөр тутмын ажил үйлсдээ чиглэл болгон ажиллахаа илэрхийллээ. 

Мөн сумын ЕБС, дотуур байр, эмнэлэгээр орж үйл ажиллагаатай танилцлаа.  Дараагийн өдөр Сэргэлэн суманд ажиллаж Малчдын зөвлөгөөнд оролцон иргэдтэй уулзалт хийлээ. Цаашлан Дашбалбар, Баяндун, Баян-Уул сумдад ажиллахаар төлөвлөөд байна.