Барселона камп ноу цэнгэлдэхдээ Манчестер Ситиг 2-1 ээр хожсоноор хоёр тоглолтын нийлбэр дүнд 4-1 ээр аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.

Lionel Messi : " Бид маш хүнд өрсөлдөгчөө яллаа. Өнөөдөр хүмүүс Барсагаас хүлээж байсан тоглолтоо харсан байх. Бид тоглолтын турш сайн байж, дараагийн шатанд шалгарлаа." 

Cesc Fabregas : " Барсагийн төлөө тоглож байгаа бол үргэлж л финалд хүрэхийг хүсдэг. Гэхдээ хүнд байх болно гэдгийг мэдэж байна. Учир нь хэд хэдэн топ баг үлдээд байна. Гэхдээ олон хүн биднийг Ситиг хожиж, шөвгийн наймд шалгарна гэдэгт эргэлзэж байсан шүү дээ."

Барсагийн дасгалжуулагч Martino : " Хэрвээ бид ийм тоглолтоо үргэлжлүүлбэл хэнийг ч хожиж чадна."

Ситигийн ахлагч Vincent Kompany : "Мэдээж, Messi бол итгэмээргүй тоглогч, бөмбөгтэй үедээ юу ч хийж чадна. Хэрвээ хоёр тоглолтонд бид 2 ууланд нь 11 үүлээ бүрэн тоглосон бол үр дүн өөр байх байсан."