"Mongolia's Next Top Model" шоуны эхний улирлын ялагчаар тодорсон загвар өмсөгч Цэкү буюу Б.Цэрэндолгорыг загвар сонирхогчид андахгүй сайн танина.

Тэрбээр загварын карьераа өсгөхийн төлөө хөдөлмөрлөж яваа бөгөөд кино урлагт хүч сорих дуртай. "Гацуурхан-2" кинонд сурагч охины дүр бүтээж байсан бөгөөд хамгийн сүүлд "Халуун зүрх" кинонд дүр бүтээгээд амжсан. Угтаа бол түүний эзэмшсэн мэргэжил шдүний эмч. "Ач" Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр дүүргэсэн гэдэг. Түүний биеийн өндөр 179 см, биеийн харицаа 80/60/90 Төгс биеийг загварт харамгүй зориулж яваа түүний "ялдам" секси төрхийг бүтээсэн гэрэл зургаас нь сонирхуулж байна.