МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлж анх олны танил болж байсан бяцхан охин О.Цэнгэл өдгөө хэдийнээ хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн жүжигчин болсон. "Боолын гэрээ" "Гоёлын даашинз" "Амьдралд тавтай морил", "Хамтран амьдрагч" зэрэг олон кинонд тоглосон гэдгийг үзэгчид мэднэ.

Тэрбээр дуучин Э.Мишээлтэй хамтран амьдарч байсан. Энэхүү хайрын романсынхаа талаар "бид өмнө нь хэн хэн нь амьдралтай байсан болохоор хамтран амьдраад ахиж алдахгүй байхыг хичээе" хэмээн үерхэж байгаа гэсэн хариуг хэвлэлээр өгсөн удаатай. Өдгөө хосууд охинтой болсон бөгөөд заяаныхаа ханиа олцгоожээ. Ингээд жүжигчин О.Цэнгэлийн ээж болохоос өмнөх үе ба одоогийн үеийн гэрэл зургаас нь хүргэе.