Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд буюу МУИС-ийн 2-р байрны урд хэсгийг цагдаа, Онцгой, Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид хамгаалалтад аваад байгаа талаар өчигдөр мэдээлсэн билээ. 

Тэгвэл СБД-ИЙН 8-р хороо Кибер захын баруун урд талд Монгол хэвлэх ХХК-ий эзэмшлийн хашаанд үүссэн нүхэнд өнөөдөр 13:00 цагт ОБЕГ-ын үндэсний аврах ангийн дөрвөн хүнтэй баг ажиллалаа. Тэд нүхэнд орж доторх орчин, нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсоны дараа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологич Г.Батболд, Ц.Буянхишиг нар  ажилласан байна.

Уг нүх нь 10 м урттай, 5 м өргөнтэй, 4 талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт 1 м орчим гүн ус тогтсон траншейний байгууламж болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэхүү байгууламж нь хажуу талын sentosa food court нэртэй хоёр давхар барилгатай нэг цаг хугацаанд баригдсан тус барилгын ус зайлуулах байгууламж аж.