Циклус компанийн үйлдвэрлэсэн Панголин үүргэвчийг Колумбийн хаягдал машины дугуйны гадаргуугаар хийжээ. Машины дугуйгаар хийсэн учир мэдээж хэрэг бат бөхийн хувьд тун чанартай. Уламжлалт үүргэвч цүнхний загвараас тэс ондоо, цахилгаан татан онгойлгох биш дэлгэж эвхэгдэн онгойдог гээд онцлог ихтэй.