Жүжигчин Х.Баярмааг уншигчид дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байхад нь таньдаг болсон. Тэрбээр одоогоос 7 жилийн өмнө эх орныхоо гоо бүсгүйчүүдийг төлөөлөн  ӨМӨЗО-ы Ордос хотноо болсон Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, шилдэг 15 бүсгүйд багтаж байсан нэгэн. 

Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Хүйтэн бороо” теле жүжигт гол дүрд тоглосон бөгөөд "Аюултай харилцаа" кинонд тоглож олны сэтгэлийн утсыг хөндөж чадсан гэдэг. АНУ-ын Миссурийн их сургуульд магситраар суралцаж амжилттай төгсөж, магистр болсон жүжигчин бүсгүйн дараагийн тэсрэлт ямар дүр байх бол гэдэг асуулт хэвээр байна. Учир нь сургуулиа төгссөн ч эх орондоо ирээгүй байгаа Х.Баярмаагийн "өөрчлөлт"-ийг гэрэл зургаар хүргэж байна.

О.Ариун