Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн 21 цэгт автобусны буудал барьж эхэлснийг тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Өвөрхангай аймгийн удирдлага энэ оныг тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарласны хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахаар болжээ. Энэ ажлын үрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 25 хүний суудалтай дунд оврын дөрвөн автобус худалдаж авсан байна.