2019.8.26, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧИН САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.8.26, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 6.01-19.46
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.