Cүүлийн жилүүдэд наадмын сайхан өнгийг гундаадаг маргаан, будилаан цөөнгүй гардаг болоод буй. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан энэ жил улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон.

Гэвч тахимаа өгөхдөө түүний толгой руу дэлссэн нь олныг бухимдуулан, өдгөө ч шүүмжлүүлж байна. Тэгвэл Баяр наадмыг зохион байгуулах хорооноос улсын гарьд Ш.Жаргалсайханы барилдах эрхийг нэг жилээр хасахаар шийдвэрлэжээ.