Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнүүд Монгол улсад үргэлжилж байна. Хүй долоо худагт ОХУ-ын Оросын баатрууд буюу хүнд сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоор бүрдсэн уран нислэгийн баг Хүй-7 худагт үзүүлбэр үзүүлэх юм.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 2-нд  айлчлахаар төлөвлөжээ.  Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд нэг хоноод, есдүгээр сарын 03-ны өдөр буцна.