АТГ 2016 оны гуравдугаар сард Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед АТГ Замын-Үүд дэхь гаалийн 30 гаруй байцаагч дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байжээ. Энэ үеэр байцаагчдийн нэгийг АТГ-ын мөрдөн байцаагч малгайгаа авахыг шаардахад толгой дээрээс нь их хэмжээний мөнгө толгой унасан тухай мэдээг zarig.mn сайт мэдээлжээ.

Энэхүү мэдээнд АТГ-ын Гаалийн ерөнхий газрын малгайдаа мөнгө нуусан байцаагчын бичлэгийг удахгүй олон нийтэд үзүүлэх гэж байгаа талаар ч дурдсан байна.

Сарын өмнө тус газар МХЕГ-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан оймсондоо нэг бодол 100-тын дэвсгэрт бүхий доллар нуусан бичлэгийг дэлгэж байв. Энэ үеэрээ тус газрынхан АТГ-т төрийн албан хаагчдын авилга авч байгааг нотолсон, гүйцэтгэх ажиллагааны бичлэг олон бий.

Цаашид тэдгээр бичлэгүүдийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр олон нийтэд дэлгэх боломжтой гэж байсан юм.