Бээжингийн эмч нар мягмар гарагт 5G сүлжээний утасгүй технологийг ашиглан 136 км хол зайд орших эмнэлгийн өвчтөнд роботын тусламжтай мэс засал амжилттай хийжээ.
Хятадын Тяньжин хотын хойд нутгийн эмнэлэгт 36 настай эмэгтэй өвчтөнд дөрвөн цаг үргэлжилсэн ортопедийн мэс заслыг амжилттай хийсэн гэж "China Telecom" компанийнТяньжин хот дахь салбар салбараас мэдээлсэн байна. 5G интернэт холболтоор дуу дүрс бүхий дамжуулалттай энэхүү мэс заслыг Тяньжиний Нэгдүгээр төв эмнэлэгт хийж, Бээжингийн Жишитан эмнэлгийн мэргэжилтнүүдийн удирдлага дор гүйцэтгэжээ. Бээжингийн эмнэлгийн ортопедийн мэргэжилтэн тушаалын дагуу мэс заслын робот ажиллуулахаас өмнө мэс заслын өмнөх төлөвлөлтийг хийжээ.

"5G технологи нь дуу дүрсний өндөр нягтрал, гэрэл зургийн тодорхой тод байдал, тасралтгүй дамжуулалтын баталгаа гэж хэлж болно. Үйл ажиллагааны тогтвортой байдал, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангаж өгдөг. Сүлжээний тусламжтайгаар бид зайнаас үл хамааран мэс засал хийх боломжтой" гэж Тяньжиний Нэгдүгээр төв эмнэлгийн ортопедийн тасгийн дарга Жян Вэнсюэ хэлжээ.

Хятад улс 5G сүлжээг нэвтрүүлж, олон нийтийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор тээвэр, үзвэр үйлчилгээний газар, эрүүл мэндийн байгууллагуудад станцуудыг байгуулаад эхэлжээ. Долдугаар сарын байдлаар Бээжин хотод л гэхэд 5G сүлжээний 7800 гаруй станцыг барьж байгуулжээ.

Эх сурвалж:http://mn.cctv.com