Өнөөдөр Японы Токио хотын “Бүдокан” ордонд жүдо бөхийн ДАШТ-ий хүнд жингийн барилдаанууд болж байна.  

+ 100 кг-д 41 бөх барилдаж байгаагаас манай улсаас Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр гэсэн хоёр тамирчин зодоглож байна.

Олимпын аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлээд, дараагийн тойрогт Сенегалын 25 настай Mbagnick Ndiaye-тай барилдлаа. Өрсөлдөгч нь энэ оны Африкийн АШТ, Африкийн наадамд түрүүлээд ирсэн бөх байна.

Нуруу өндөр чацтай африк залууг манай аварга нэг минутад зүүн хавираад цэвэр яллаа.

Одоо Н.Түвшинбаяр 2016 оны олимпын аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл, холимог багийн барилдааны дэлхийн хошой аварга Харасава Хисаёшитэй барилдах юм. Хоёр бөх 2018 оны Осака Их Дуулгын тэмцээнд таарч барилдан, манай бөх ялж байжээ.