УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг ид өрнөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтыг энэ сарын 30 хүртэл түр хязгаарлах спикерийн даргын захирамж гарчээ. Төслийг хэлэлцэх үеэр ирц бүрдээгүйн улмаас хойшлох асуудал гарсаар байгаа юм.

Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед ирц 2/3 буюу 57 гишүүнээр бүрддэг хуулийн заалттай.