Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен БНХАУ-д шилжин ажиллахаар болжээ. Түүний хувьд Монголд ажиллах бүрэн эрхийн хугацаа энэ сараар дуусгавар болох бөгөөд дараагийн суурин төлөөлөгчийн сонгон шалгаруулалт яригдаж эхэлжээ. Шинэ суурин төлөөлөгч томилогдон иртэл Ёланда Фернандез Ломмены ажлыг тус банкны ахлах эдийн засагч Деклан Магий түр орлох аж.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй Азийн хөгжлийн банк Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн хөгжлийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь нийт 67 гишүүн оронд төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ.

Эх сурвалж:Info5.mn