Өчигдөр  Баянгол дүүргийн 10-р хороонд ой таван сартай хүүхэд модон жорлонд унаж нас барсан хэрэг гарсан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа юм. 

Үүнээс гадна 06-13 насны сурагчид дээрэмдүүлэх тохиолдол гарсаар байгаа бөгөөд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хариуцлагатайгаар хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч байх хэрэгтэй байна. 

Тиймээс эцэг эх асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих анхаарал болгоомжоо сулруулахгүй байх, цаг үргэлж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.