Иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж гэмтэж, амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2019 оны 08-р сарын 24-нд Увс аймагт  30 настай эмэгтэй гэрийнхээ гадна муу хувцсаа шатааж байгаад галан дээрээ унасан байна. III зэргийн түлэгдэлтэй түүнийг яаралтайгаар ГССҮТ-д хүргэн ирж эмчлүүлсэн ч энэ сарын нэгний өдөр шархаа даалгүй нас барсан байна.

Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон өрөөл бусдыг сэргийлнэ үү.