УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй билээ. Чуулганы нэгдсэн хуралдаан  өчигдөр 20.00 цагийн үед өндөрлөж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргажээ. Уг саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн  51 гишүүн дэмжсэн байна.

 

Уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.