Ерөнхий боловсролын сургуульд шилжин ирэгсдээс байрны гэрчилгээ, ордер шаарддаг, тухайн хаягтаа 1 жилээс дээш амьдарсан байх шалгуур нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл болж гэсэн гомдол иргэд ХЭҮК-т иржээ.

Иймээс Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн захирагчийн албанд дээрх зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн байна.

Уг шаардлагыг Нийслэлийн боловсролын газар биелүүлж, шилжин ирж буй сурагчдаас оршин суух газрын нотолгоо шаардахыг болиулах шийдвэр гаргажээ.