Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт тус багийн харьяат иргэн С /33 настай, эрэгтэй/ 09.15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 25 хүн, нийт 31 хүн, 6 техник хэрэгсэлтэй 09.17-ны өдрийн 08:30 цагаас 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: Бугат сумын Их булан багийн “Хар үзүүр” гэдэг газраас “Тавилтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, 2 дугаар бүлэг: “Ховд” голын хоёр талаар 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.

09.18-ны өдрийн 06:30 цагт иргэн С эсэн мэнд байгаа тухай ар гэрийнхэндээ утсаар мэдэгдсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар