"Мөрөөдлийн театр" намар цагийн тоглолтын хөшгөө "Галзуу Хот" шоугаар нээсэн билээ. Тус шоугаар муу муухайг харахгүй, сонсохгүй, хэлэхгүй, үйлдэхгүй байхыг уриалсан. 

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилсөн, хууль хэрхэн үнэгүйдэж байгаа, ёс зүй хүн чанар хаана хэрхэн үгүй болж байгааг эхний хэсгээ харж болно. Харин дараагийн хэсгээс хүний сэтгэл хичнээн агуу болохыг харуулсан уг шоуны хаалтын тоглолт эхэллээ.

Бага насны хүүхэд бус насанд хүрэгчдэд зориулсан энэхүү шоу драмын чимэг нь уран бүтээлч эмэгтэйчүүд байлаа. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн чадварлаг жүжиглэлт,  дур булаам хувцаслалт нь эрчүүдийн харааг эрхгүй булаах болно. 

Тоглолтын тасалбар Бельэтаж: 15000 төгрөг Партер: 18000 төгрөг гэсэн сонголттой байгаа аж. Мөн www.Ticket.mn-ээр тасалбараа захиалах боломжтой.