Хоол хүнс, идээ ундаа нь монголчуудын нүүдэлчин амьдрал, дөрвөн улирлын онцлог, мал ахуй болон бусад ёс заншилтай нягт холбоотой байдаг. Тухайлбал, өвөл махан хоол, хавар, намар холимог хоол, зун цагаан хоол, цагаан идээ голлон хэрэглэдэг байсаар ирсэн нь эрүүл хооллолт юм.

Идээ ундаагаа зөв зохистой тохируулах нь орчин үеийн хүмүүсийн хамгийн амин чухал асуудал болоод байна. Зарим нэг улс оронд өлсгөлөнгөөс болж олон хүүхэд нас барж байхад ихэнх оронд хэт таргалалтаас болоод өвчин, эмгэг ихэсч өлсгөлөнгөөс биш хэт таргалалтаас болсон нас баралтын тоо хэд дахин их байгааг судлаачид тогтоожээ. Тухайлбал, АНУ-ын хүн амын 60-70 хувь нь илүүдэл жинтэй байна. Сүүлийн үед хүмүүс байнга ядарч байна хүзүү хөшинө, даралт ихсэх, нуруу өвдөнө гэсэн зовиур хэлдэг. Үүндгайхахюм алгахэтэртлээ идсэн идээ ундааг боловсруулах гэж бие махбодь тасралтгүй ажиллаж хүмүүс эрч хүчээ нөхөх биш алддаг.

Хэрэв та өвчингүй, эрүүл саруул энх амгалан амьдаръя гэвэл идээ ундааг өөрийн бие махбодийн өвөрмөц чанар, нас хүйс, ажлын онцлог, цаг агаар, улиралд тохируулан хооллох ёстой. Уламжлалт анагаах ухааны ном сударт идээний хэмжээг тэнцүүлэн идвэл долоон тамир тэнцүү байх бөгөөд галын илч хэвийн хэмжээнд үүсч өөрийн үйлийг зохих ёсоор үйлдэнэ гэжээ. Ер нь өглөө идсэн идээ үдэш, үдэш идсэн идээ өшөө шингэдэг гэж үздэг. Тиймээс идээ ундааг зөв зохистой шингээж, амьдралын эрч хүч болгож хувиргах нь идээ ундааны хэмжээг хэрхэн тэнцүүлж чадсанаас хамаардаг талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сэргээн заслын их эмч Ц.Цэндсүрэн зөвлөж байна. Хүн яагаад хоол иддэг вэ. Мэдээж амьдралынхаа эрч хүчийг олж авах гэж хооллодог. Хүн хоол, унднаас гадна сэтгэл санаа, оюун ухаанаасаа, агаар, нар салхи, бие биеэсээ эрч хүчийг авдаг. Аз жаргал ч амьдралын эрч хүчийг өгдөг. Гэтэл орчин үеийнхэн өөрсөддөө хэрэгтэй эрч хүчийг зөвхөн идээ ундаанаас авч байна. Эрч хүчээ идээ ундаанаас хэтрүүлэн авснаар хүн байгалиас эрч хүчээ бусад эх үүсвэрийг авах орон зайгүй болдог байна. Хэтрүүлэн хэрэглэсэн идээ ундааг шингээх гэж бие махбодь нь ядардаг болохыг Японы эрдэмтэд тоггоогоод байна. Японы эрдэмтэн Осүми Ёшинори 27 жилийн судалгаараар аутофаги үзэгдлийг молекулын түвшинд нээснээрээ 2016 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагнальга эзнээр тодорсон.

Тэрээр аутофаги үзэгдлээр илүүдэл хаягдлыг дахин боловсруулах замаар эс өөрийгөө хэрхэн эрүүл болгодог нууцыг олж тогтоосон юм. Аутофаги гэдэг нь өөрийгөө идэх гэсэн утгатай. Эс нь шим тэжээлийн дутагдалтай байх буюу өлсгөлөн үед ажигаагдцаг байна. Энэ нь хүний эс дээр ч явагддаг. Хөгшрөлт, хавдар үүсэх физиологийн олон үзэгдэлтэй хамааралтай гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Паркинсоны өвчин болон бусад төрлийн мэдрэлийн өвчтэй хүмүүст аутофаги зохих ёсны дагуу үйлчилдэггүй болохыг судлаачид олж тогтоожээ. Харин Осүмигийн энэ нээлт нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тус болно гэж судлаачид үзэж байна.

Эрүүл мэндийн төлөө хөдөлгөөнийг үндэслэгч, эрүүл хооллох талаар олон ном бичсэн алдарт доктор Пол Брег долоо хоногт наанадаж нэг удаа, жилдээ 52-оос доошгүй өлсөх нь ашиггай талаар бичээд өөрийн биеэр үлгэрлэсэн. Энэ нь олон талаараа Монголын уламжлалт анагаах ухааны сургаальтай нийццэг. Сар бүрийн 4,8, 15, 22, 30-нд цагаан хоол хэрэглэдэг байсан бөгөөд үүнийгээ мацаг барих гэж нэрлэдэг байсан. Ийнхүү нар, сар, дэлхийг 90, 180 хэмээр талцан татах их хүчний өөрчлөлтөд орсон үетэй давхцуулан мацаг барьж, бие махбодио цэвэрлэж ирсэн өвгө дээдсийнхээ мэргэн ухааныг гайхан бишрэм байдаг. Энэ ёс заншлыг сэргээн хэрэглэвэл та бидний эрүүл мэндэд оруулах том хөрөнгө оруулалт юм.

Н.Даян

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин