Өчигдөр олны танил эрхэмүүд хурим найраа хийлээ. Тэдний нэг нь бүжигчин М.Бямбаа. Тэрбээр "Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээрээ илүү үзэгчдийн танил болсон. Тун саяхан л хайртыгаа ил гаргаж байсан бүжигчин бүсгүй хөл хүнд болжээ. Хуримынх нь аз жаргалтай агшин хадгалан үлдсэн гэрэл зургаас сонирхуулж байна.