Манай улсын дундаж цалинтай иргэдийн цалин нэмэгдэнэ гэж лөөлэй. Бодит амьдрал дээр ихэнхи иргэдийн авч байгаа цалингийн дундаж бол 600 мянган төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгал, ЭМД-ийн шимтгэлээ төлнө. Ингээд гар дээрээ 400 мянга гаруй төгрөгийг сард авч байна. Гэтэл энэхүү авч буй хэдэн төгрөг нь бусдын цалинтай дүйцэхүйц хэмжээнд нэмэгддэггүй. Бусдын гэдэг нь үндэсний статистикийн хорооноос танилцуулдаг цалинг хэлж буй юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн цалин дараах байдлаар нэмэгдсэн.

  • 320,000 хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид 4,500-аар
  • 320,001-500,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5,600-аар
  • 1,100,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,200-аар 
  • 1,100,001-1,500,000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 9,900-аар
  • 1,500,001 ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллагчид 12,200-аар тус тус нэмэгдсэн бол 
  • 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 1,800-аар буурчээ. Ийнхүү тооцвол 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6 (13.2%) мянган төгрөг, өмнөх улирлаас 3.3 (0.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин хамгийн эхэнд дурдсан цалинтай иргэд мах, ногоогоо авна гэдэг хэцүүхэн болж байгаа юм. Тодруулбал, Инфляци өсөхөд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Өнгөрсөн жилүүдэд долоо, найм, есдүгээр сард махны үнэ буурдаг байсан бол энэ жил долдугаар сард махны үнэ өсч, өмнөх оны түвшнээс 2000 гаруй төгрөгөөр буюу 34 хувиар өндөр гарсан байна.

Мөн наймдугаар сард хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурдаг байсан бол энэ жил эсрэгээрээ шинэ ногооны үнэ нэмэгдсэн.  Энэ нь инфляцийн хэлбэлзлийг нэмэгдүүлэхэд голлан нөлөөлжээ. Сүүлийн хоёр, гурван сарын дотор инфляцид нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь төрийн зохицуулалттай, бараа бүтээгдэхүүн орж байна. Үүнд, өнгөрөгч тавдугаар сараас наймдугаар сарын хооронд дулаан, хүйтэн ба халуун ус, цахилгаан, их дээд боловсролын төлбөр нэмэгдсэн учраас инфляци 0.8  хувиар өсгөхөд нөлөөлссөн байна.

Ийнхүү хувийн салбарт ажиллаж байгаа иргэдийн цалинг нэмэх тогтолцоо дутмагаас хоногийн хоолны мах, ногоогоо ч авч чадахгүйд хүрч байгаа юм. Махны хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Хүчит шонхор” захад үхрийн гуяны цул мах кг нь 10 мянган төгрөг, ястай мах нь 8500 төгрөгийн үнэтэйгээр иргэд худалдан авч байна.

Үхрийн цул мах 10 мянган төгрөг байна