Сүүлийн жилүүдэд Монголд дэлхийн шилдэг одууд ирж, ая дуугаа өргөнө гэсэн мэдээлэл хүмүүсийг ихээр бухимдуулж байсан билээ. Рэппер Питбулл ирж тоглолтоо хийх байсан ч энэ нь худал болсон.

Өмнө бас нэгэн томоохон сэтгүүлийн нээлтэнд PussyCat Dolls хамтлагийн Николь ирнэ гэсэн ч энэ мөн л худал болсон. Тиймээс ийм зүйл итгэхээ байгаад байсан монголчууд өнгөрсөн оны 12 сард харин Michael Learns To Rock хамтлагийг тоглолтыг нутагтаа үзээд магнай тэнийсэн билээ. Уг тоглолтыг зохион байгуулсан "ЭВЭНТО" ХХК, Монголын Залуучуудын Холбоо, "Хүмүүн Фильм" Уран Бүтээлийн Нэгдэл дараагийн төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус бүрэлдэхүүний дараагийн төсөл нь алдарт BACKSTREET BOYS хамтлаг гэнэ. Тус хамтлаг нь Азийн орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд Монголдоо урин авчрахаар төслийн багийнхан ажиллаж байгаа аж. Одоогоор гэхдээ албан ёсны хариу гарах болоогүй бөгөөд тэд яг ирэх, ирэхгүй нь тодорхой болоогүй байгаа аж. Ямартаа ч төслийн багийн нэгэн үе дэлхийг байлдан дагуулж байсан хөвгүүдийг хүчирхэг багийг нутагтаа авчирч, дахин бэлэг барихаар хичээн ажиллаж байгаа юм.