Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг эрчимжүүлэн орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалтыг явуулжээ. Энэ ажлын хүрээнд хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгслийн хулгайлсан гэмт хэргүүдийг шуурхай илрүүлсэн байна. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Мөнхбат нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Г-ын эзэмшлийн "Hyundai Verna" маркийн автомашиныг 16 настай Б, Э нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлсэн.

Дээрх автомашины хулгайн гэмт хэргийг үйлдсэн Б, Э нар нь Сонгинохайрхан дүүргээс 3, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 тээврийн хэрэгслийг тус тус хуйлгалсан 4 удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болохыг шалгалтын явцад илрүүлсэн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камерын хяналт бүхий авто зогсоолд байрлуулж, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.