Их хэмжээний мөнгөний өрөнд орсон хосууд гэрээслэл бичээд сураггүй алга болсон талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан билээ. Тэд Дархан-Уул аймгийн 70 орчим иргэнээс нийт 400 орчим сая төгрөг залилж авсан байжээ.

Тодруулбал, Уг хэрэг явдал аравдугаар сарын 17-ны өдөр гарсан гэх бөгөөд сураггүй алга болсон иргэний ах нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Учир нь эхнэр болох 35 настай Ү гийн төрсөн ах нь сураггүй болсон өдрийн 23.00 цаг орчимд гэрт нь ороход гэртээ гэрээслэл үлдээгээд автомашинаа унаад алга болсон байсныг мэдсэн аж. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруудахад "Өчигдөр өглөө Гурвансайханаас баривчилсан. Хосууд эрүүл саруул, биеийн байдлын хувьд хэвийн байсан" гэв.