“Эмоци” продакшны жүжигчин Ариука буюу Ариунцэцэг урлагийн ганц бие ээжүүдийн эгнээнд шилжсэн. Тэрбээр амьдралынхаа ханиар мэргэжил нэгт залууг сонгож “Outlaw” хамтлагийн гишүүн Чинзотой хамтран амьдарч байгаад охинтой болсон билээ.  Хосууд анхны үрээ өлгийдөн аваад удалгүй хоёр тийш болсон. Тэгвэл өдгөө ганц бие болсон бүсгүй маань боловсролтой хүнтэй сууна. Потенциал өндөртэй хүн байвал амьдралд хөлөө алдахгүй зөв явж чадна хэмээлээ. Ийнхүү жүжигчин бүсгүй маань дараагийн нөхрөө боловсролтой & потенциал өндөртэй залууг сонгохоор шийджээ.