Нөхөр маань надад итгэдэггүй....Хардалт гэдэг бол бүр хэмжээнээсээ хальсан..,,Хөдөө ирэн очин ажилладаг болохоор хардах нь аргагүйдээ гэж анхандаа ойлгодог л байлаа.

Хүүхэд гаргаж 2 жил гэртээ суухад хүртэл видео коллоор бүх өрөөнд хэн байна гэж шалгана....Хүүгээ салхилуулахад хүртэл чи эр хайгаад гадаа суугаад байна уу гэнэ...Сүүлдээ хүүгээ хүртэл салхилуулахаа больж байлаа.....9сард хүүгээ цэцэрлэгт өгөөд ажилдаа орлоо ....Хувиараа үйлчилгээний ажил хийдэг болохоор дөнгөж нээгээд 2сар болж байхад минь орлого бага байна ямар залуугаа тэжээж тэтгээд байна гээл уурлана.....Ямар ч гэм хийгээгүй үнэнч байсны төлөө би ийм л сэтгэлийн шаналал амсаж байна даа....Сүүлдээ миний ааш ч эвдэрж байна, үргэлж бухимдаа л бас намайг юу гэх бол гээл үргэлж айдастай.....Хааяа аргаа барсан бодол төрнөө....Би чамайг хуурч байгаагүй шүү гээд амиа хорлочихмоор ч юм шиг....Яг яах ёстой юм болоо