Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болжээ.

Тус өдрөөс хойш аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй 10.29-ний өдрийн 11:10 цагаас 19:30 цаг хүртэл “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл 4 км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.