Өнөөдөр бол үндэсний өгөх өдөр хүн ер нь авах авах гэж зүтгэхээсээ илүү өгөөд сурчих юм бол авах зүйл зөндөө гэдэг, үүнийг та амьсгалаа гаргахгүйгээр дандаа аваад байвал чадахгүйтэй адил өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэж бид ярьсаар иржээ.

Танд нэгэн гайхалтай мэдээ хүргэхэд Ид шидийн орон 2 төслийн баг өгөх өдрийг тохиолдуулан аян өрнүүлж байгаа бөгөөд таны өгсөн хандив болгон 1 дахин үржих юм байна.

Хэрэв та 20,000 төгрөг хандивлавал тэр чинь нэг үржээд 40,000 төгрөг болж очих юм байна. 11 сарын 1-ний 00:00 цагаас 11 сарын 1-ний 00.00 цаг буюу зөвхөн 24 цаг үргэлжлэх энэхүү аянд өглөөний 9 цагийн байдлаар 25 сая төгрөг цуглаад байна гайхалтай биш гэж үү? Та буян үйлдэж эсвэл зүгээр л бяцхан зүрхнүүдэд бодит туслалцаа үзүүлэхийг хүсвэл:

Хаан банк, Лантуун дохио ТББ, 5011455609 тоот дансанд хандиваа шилжүүлэхэд л хангалттай. Таны хандивласан төгрөг бүхэн хүүхэд хамгаалах төвийн нэг багана болох болно.