Энэ онд 74 тэрбум 130 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Тэгвэл  энэ ажил  эхэлжээ.  Тодруулбал,  "ЭСТО" ХХК Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам барих ажлаа 3 сарын 10-нд эхлүүлж, хоёр жижиг гүүрийн засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр төмөр замтай огтлолцсон 24.7 у/м төмөрбетон гүүрийн ажил, газар шорооны ажил ид явагдаж байгаа ажээ. Он дамжин хэрэгжиж байгаа энэхүү замыг 2014 оны 8 сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан ч  улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.  17.6 км урттай энэ замыг барихын тулд замын зурваст орсон 25 объектыг чөлөөлөх шаардлагатай байгаа.

Хотын баруун хэсгээс зүүн тийш холбогдох, хоёр урсгалтай, хоёр эгнээ бүхий энэхүү замын нийт газар шорооны ажил 70 хувь хийгдсэн, таван гүүрийн дөрвийг нь бүрэн бариад байна.

А.Баярмаа