БНСУ-ын  Засгийн газар өнөөдөр /11.11/ хоёр улсад суух Элчид сайдаа эгүүлэн татах шийдвэр гаргалаа.

Тодруулбал  Монгол, Малайз улсууд дахь  Элчин сайд нарыг эгүүлэн татжээ.

Ингэхдээ эдгээр сайдуудыг хэрэг зөрчилтэй холбогдуулан хугацаанаас нь өмнө сольж байгаагаа мэдэгдсэн байна.  Тухайлбал, Монгол Улсад суух БНСУ-ын Элчин сайдыг  визний зуучлагчтай хэлхээ холбоотой ажиллаж байсан нь илэрсэн учраас сахилгын арга хэмжээ авсан байна.

Түүний оронд Хятадад элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо Хоныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилжээ.