Монголын Үндэсний фронт /МҮФ/ хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гаригт “Эх орон дуудаж байна” жагсаалыг зохион байгуулсан. Харин үүний дараа МҮФ-ын тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор МҮФ-ын Удирдах зөвлөл хуралдаж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэв. Удирдах зөвлөлийн хурлаар МҮФ-ын тэргүүнээр олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгож, хошууч генерал Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг албан ёсоор фронтоос хөөж байгааг мэдэгдлээ.